Skip to content
- Сүү, сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа тараг нь уураг, кальци ихээр агуулдаг тул ургийн өсөлтөд эерэгээр нөлөөлдөг байна.
- Шош нь фолийн хүчил болон эслэгээр баялаг тул төрөлтийн гажгийн эрсдэлийг бууруулдаг.
- Амтат төмс, лууван нь жирэмсэн эхийн биед А аминдэм дутагдахаас сэргийлнэ.
- Яргай загас зэрэг Омега 3-р баялаг хүнс нь ургийн тархины хөгжлийг дэмждэг.
- Ногоон навч нь тэжээллэг бодисоор баялаг тул хүүхдийн өсөлтөд чухал нөлөөтэй.
- Мах нь жирэмсэн эмэгтэйн биед хамгийн хэрэгтэй төмөр, уураг, В аминдэмийн эх үүсвэр тул тогтмол хэрэглээрэй.
- Загасны элэгний тос нь омега-3 тосны хүчлүүд, витамин А болон D аминдэмээр баялаг тул жирэмсэн үед хэрэглэх эд тохиромжтой.
- Жимс нь С аминдэм, эслэг, антиоксидантаар баялаг бөгөөд жирэмсний үеийн өтгөн хаталтад тусалж чадна.
- Бүх төрлийн үр тарианууд нь жирэмсэн эмэгтэйчүүдэд их хэмжээгээр шаардагддаг эслэг, ургамлын нэгдэл, В аминдэм, магни зэргээр баялаг юм.