НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 5 дугаар capийн 15-ныг “ Гэр бүлийн олон улсын өдөр” болгох тогтоол баталсан.

Олон улсын Гэр бүлийн өдрийн зорилго нь нийгэмд гэр бүлийн үнэ цэн, хамтын амьдралын утга учир, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар таниулах, сурталчлах, зөв үлгэр дуурайллыг түгээн дэлгэрүүлэхэд оршдог.

Улс үндэстэн, энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгж, нийгмийн бичил хэлбэр бол гэр бүл юм. Гэр бүлийн бүх гишүүд хайраар тэжээгдэж, хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлэн өөрсдийгөө хайрлаж эрүүл сайн сайхан, аз жаргалтай байлгахын төлөө бүгд хичээснээр гэр бүлийн үнэ цэнийг бий болгоно.

Гэр бүл бүхэн амар тайван, аз жаргалаар дүүрэн байх болтугай.

Сайн сайханд тэмүүлэх л гэж гэр бүлтэй болдог.

Сайн сайхнаа хуваалцах л гэж гэр бүлээ хамгаалдаг.

Сайн сайхныг бүтээх л гэж гэр бүлээ босгодог.

Жаргалтай гэр бүлийн үнэ цэнэ бол сайн сайхнаар үр хүүхдэдээ үлгэрлэх юм.

Similar Posts