Прогестероны дааврын шинж тэмдэг

/Жирэмсэн ээжүүдэд зулбах, дутуу төрөх өсөлтгүй болох эрсдэлтэй/

Прогесетерон дааврын шинжилгээг өгсөнөөр дараах эрсдлээс сэргийлж чадна.
Сарын тэмдэг нь ирсэн цус үзэгдсэн өдрөө 1 гэж тоолоод 21-дэх хоног дээр шинжилгээг өгнө.

Прогестрон дааврын тэнцвэр алдагдсан шинж тэмдэг

– Сарын тэмдгийн мөчлөг алдагдах, цус алдах
– Өндгөвчний үйл ажиллагаа хямрах – Өндгөвчний үйл ажиллагааны уйланхай үүсэх
– Хөх хөндүүрлэх
– Арьс хуурайших
– Яс сийрэгжих – Жин нэмэх
– Бэлгийн дур хүсэл буурах
– Нойргүйдэх, толгой өвдөх, стресст амархан өртөх
– Сэтгэл санаа тогтворгүйй болох
– Ой тогтоолт муудах

Шинжилгээ өгөх дөө анхаарах зүйлс

– Өлөн буюу бага хэмжээний ус уусан байх
– Шинжилгээ өгөхийн өмнө тайван байх
– 72 цагийн өмнө эм тариа, антибиотик хэрэглээгүй байх
– 72 цагийн өмнө өөх тостой, халуун ногоотой, хуурсан хоол хэрэглээгүй байх
– 72 цагийн өмнө согтууруулах ундаа хэрэглээгүй байх