эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ
эмэгтэйчүүдийн дааврын шинжилгээ
- 1, Урьд өдөр нь сайн унтаж амарсан байх
- Шинжилгээ өгөх үедээ аль болох тайван байна.
- Эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөгийн аль үед өгөхөө эмчийн заалтаар тодорхойлсон байх. Үүнд сарын тэмдгийн 2,3,4 хоног (LH, FSH) болон 21,22 хоног( progeseteron) гэх мэт
- Шинжилгээнд нөлөөлөх зарим эмийн бэлдмэлийг шинжилгээ өгөхөөс 72 цагийн өмнөөс хэрэглэхээ зогсоох. Тухайлбал бамбайн TSH дааврын шинжилгээнд дараах эмүүд нөлөөлнө. Үүнд амиодарон, кордарон, допамин, лити, кали иодид орно. Эр бэлгийн даавар-тестостероны шинжилгээ өгөхөд эстроген болон андроген эмчилгээ, таталтын эсрэг эм, стеройд эмүүд, кломифин, барбитурат . Эстрадиолын шинжилгээ өгөхөд ампициллин болон тетрациклины бүлгийн эмүүд жирэмснээс хамгаалх эм, глюкокортикоид хэрэглээг зогсоох хэрэгтэй.
- Тестостерон, АКТН, кортизол зэрэг дааврыг өглөө 10 цагаас өмнө шинжлүүлэх шаардлагатай. Учир нь эдгээр дааврууд өглөө хамгийн их хэмжээгээр ялгарч байдаг.