Хүний папиллома вирусийн олон хэв шинжээр үүсгэгддэг бүлэг өвчнийг папилома вирус (ХПВ)-ийн халдвар гэнэ.
ХПВ нь арьс, салстыг сонгомлоор гэмтээж эмнэл зүйн олон шинжээр илрэх бөгөөд  хүн амын  дунд элбэг тохиолддог.

ХПВ-ийн халдвар хэрхэн дамжих вэ?

ХПВ нь 100 гаруй төрөл байдгаас 30-аад төрөл нь бэлгийн замаар дамжин шээс, бэлгийн замыг илүүтэй үрэвсүүлж, гэмтээдэг. Бэлгийн замаар дамждаг ХПВ-ийн тодорхой хэв шинжүүд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шээс, бэлгийн замын хучуур эдын авдрыг үүсгэхэд чухал нөлөө үзүүлдэг.

 Бэлгийн үү нь хүний хөхөнцөр вирусээр үүсгэгддэг, дахилт өгдөг өргөн тархсан бэлгийн замаар дамжих халдвар юм. Ихэвчлэн бэлгийн үү өвчтэй хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана. Арьс салстаар хүрэлцэх маягаар /жишээ нь бэлгийн харьцааны үед/, мөн ээж халдвартай, халдварын идэвх өндөр байгаа үед  төрөх замаар төрөх үед   нярайд халдварлаж болно.

Хүний хөхөнцөр вирус халдварлаж зөвхөн арьс салстад үлдэж цус болон бусад эрхтэн рүү тархдаггүй байна. Хүний хөхөнцөр вирус нь эс дотор байрлаж арьсны хамгийн гүн давхаргад үрждэг ба халдварлагдсан арьсны эс “өсч”, арьс салстын дээд давхарга руу буюу арьс салстын гадаргуу дээр гарч ирэн бусдад халдварлах боломжтой болдог.

Хүний хөхөнцөр халдварын нэг онцлог бол хүний биед тодорхойгүй хугацаагаар далд буюу “унтаа” байдалд байдаг. Энэ үед уг вирус арьсны гүний давхаргад байдаг бөгөөд халдварлах чадваргүй байхаас гадна лабораторийн шинжилгээгээр ч илэрдэггүй байна. Мөн халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд дамжина.

ХПВ-ИЙН ХАЛДВАР ДАМЖИХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД ЮУ ВЭ?

  • ХПВ-ийн халдвар бэлгийн идэвхтэй амьдралд байгаа залуу насны хүмүүсийн дунд хамгийн их тархалттай байна.
    • Бэлгийн хавьтагчийн тоо их байх нь бэлгийн замаарХПВ-ийн халдвар авах эрсдэлийг ихэсгэдэг
    •БЗДХ (тэмбүү, заг хүйтэн, шээс бэлгийн замын хламидийн халдвар г.м) нь ХПВ-ийн халдварыг авах нөхцөлийг бүрдүүлдэг

Шинж тэмдэг:

Гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү, хошногоны амсар болон шээсний сүвний орчим арьс, салст дээр арьсны өнгөтэй ижил, цэцэгт байцаа маягийн нарийн суурьт үү ургацгууд гарна. Ихэнхдээ ямар ч зовуургүй байдаг. Заримдаа өвдөх, загатнах, цус гарах зэрэг зовуур илэрч болно.

Урьдчилан сэргийлэх:

  • Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж халдвар авахаас сэргийлэх
  • Дархлаа бууруулдаг дараах хүчин зүйлүүдээс зайлсхийх нь дахих, сэдрэхээс урьдчилан сэргийлэх гол арга юм. Үүнд: даарах, архи, тамхи хэрэглэх, стресст орох, хэт ядрах, витамины дутагдалд орох гэх мэт орно.
  • Бэлгийн олон хавьтагчгүй байх

Similar Posts