Бэлгийн Херпес

Вирусээр үүсгэгддэг, бэлэг эрхтний арьс салст дээр цэврүүт тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг, дахих хандлагатай бэлгийн замын халдвар юм.

Илрүүлэлт :

– Эмчийн үзлэгээр
– PCR шинжилгээ
Халдвар дамжих зам
~ Бэлгийн замаар
~ Халдвартай арьсаар шүргэлцэх замаар
~ Жирэмсэн үед урагт
~ Төрөх үед төрөх замаар нярайд
Илрэх шинж тэмдэг
~ Шинж тэмдэг илрэхээс 1-2 хоногийн өмнө хэсэг газар загатнах, ирвэгнэх, өвдөх,
~ Бэлэг эрхтэн түүний орчимд бага зэрэг улайж үрэвсэн арьс салстан дээр бүлэглэж байрласан цэврүүнцэр гарна. Тэмтрэхэд хорсож, хөндүүр, өвчин эмзэглэлтэй
~ Цэврүүнцэр нь хэд хоногийн дараа хагарч, шалбархай, шархлаа үүснэ.
Хүндрэл үр дагавар
~ Өвчин үүсгэгч вирүс хүний биед хадгалагдсаар байдаг тул энэ нь өвчний олон дахих шалтгаан болдог. Мөн сэтгэл санаа тавгүйтэх, сэтгэлээр унах, бэлгийн хэвийн амьдрал алдагдахад хүргэдэг.
~ Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт, мөн нярайд төрөх үед халдвар дамжиж нярайн херпесийн халдварыг үүсгэнэ.
Хэрхэн сэргийлэх вэ ? 
~ Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвч
~ Бие биедээ үнэнч бай
~ Бэлгийн нэг үнэнч хавьтагчтай бай
~ Аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэх, бэлгэвчийг зааврын дагуу зөв тогтмол хэрэглэх
~ БЗДХ-ын талаар зөв мэдлэгтэй байж, халдвар дамжихаас сэргийлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.

Similar Posts