Биохимийн шинжилгээ гэж юу вэ

Цусны биохимийн шинжилгээ нь элэг, цөс, нойр булчирхай, зүрх судас, бөөр зэрэг болон дотор эрхтний үйл ажиллагааг дүгнэх боломжийг олгодог шинжилгээ болон хүний бие дэх эрдэс бодисыг тодорхойлдог.

Биохимийн шинжилгээгээр цусны дараах үзүүлэлтүүдийг судлан шинжилнэ. Үүнд:
• Уургууд (албумин, нийт уураг, С-уураг, HbA1c)
• Ферментүүд (АЛАТ, АСАТ, ГГТ, ЛДГ, амилаз, шүлтлэг фосфотаз)
• Липидүүд (холестерин, триглицерид, HDL, LDL)
• Нүүрс ус (цусны сахар, шээсний сахар)
• Пигментүүд (нийт билирубин, шууд билирубин)
• Бага молекулт азотлог бодисууд (креатинин, үлдэгдэл азот, шээсний хүчил)
• Бичил элементүүд (Na,K,Cl, Ca, Fe) витамины шинжилгээнүүдийг авдаг.

Биохимиийн шинжилгээг өгөх дөө анхаарах зүйлс
– Өөх тос багатай хоол хүнс хэрэглэх
– Рентген шинжилгээнд ороогүй байх
– 72 цагийн өмнө согтуурах ундааны зүйл хэрэглээгүй байх
– 72 цагийн өмнө эм тариа антибиотик хэрэглээгүй байх
– Өлөн буюу бага хэмжээний ус уусан байх
– Сахартай хүнс хэрэглээгүй байх хэрэгтэй.