Мэс ажилбар

Бартолин булчирхайн буглаа нээх

Бартолины уйланхай

Бартолинит –эмэгтэйн үтрээний үүдэвчний бэлгийн их булчирхайн үрэвсэлт эмгэг юм. 35-50 насанд хамгийн их тохиолддог. Тохиолдох давтамж 1000 эмэгтэйн 1,21% байна.

Шалтгаан: Үүсэх явцаар нь анхдагч болон хоёрдогч гэж ангилна.

  • Анхдагч- Анхдагчаар өөрөө аяндаа үүснэ.
  • Хоёрдогч- Эмэгтэйчүүдийн болон бусад эрхтэн системийн үрэвсэлт эмгэгийн үед хоёрдогчоор үүснэ.

Булчирхайн гадагшлуулах сувагт үрэвсэл үүсгэгч нян орсноос үрэвсэл үүсэн суваг хавагнан битүүрч шүүрэл гадагшлахгүй хуримтлагдан үрэвсдэг.

Шинж тэмдэг:

Бартолинитийн үед өвчтөнд олон зовуур илэрнэ. Ихэнх тохиолдолд өвдөх шинж тэмдэггүй удаан хугацаагаар явж болно. Нэг болон хоёр талд зэрэг үүсч болно. Бэлгийн уруул үрэвссэн талдаа хавдаж эмзэглэл ихтэй. (буглаа) Түүн дээр дарахад шүүрэл гадагшлуулах нүхээр идээ гарч болно. Бартолинит эхлэх үед өвдөлт хөндүүр үүсдэг. Өвдөлт буглаа томрохын хэрээр нэмэгдэж явж хөдлөхөд хүндрэлтэй болдог. Зарим үед маш хүчтэй өвддөг. Хүндэрсэн үед буглаа, цааш шээс бэлгийн эрхтнүүдэд тархан даамжирна. Цавины булчирхай томорно. Халуурах, бие сулрах, хөдөлмөрийн чадвар буурах гэх шинжүүд илэрч болно.

Оношилгоо:

  • Эмэгтэйчүүдийн үзлэг
  • Үтрээний наацын шинжилгээ
  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Буглааны идээнээс шинжилгээ авч антибиотик мэдрэг чанар үзэх

Эмчилгээ: эмчилгээ тухайн үрэвсэл илрэх шинжээс хамаарна.

  1. Эмийн эмчилгээ: Өвчин эхэлж байгаа үед эмийн эмчилгээ хийн хэвтрийн дэглэм сахиулна.
  2. Мэс заслын эмчилгээ: Эмийн эмчилгээ үр дүнгүй эсвэл өвчин хүндэрсэн үед мэс заслын эмчилгээ хийнэ. Үүнд:

– Буглаа нээх: буглаа хэт томорсон эсвэл гадагшаа өөрөө хагарсан тохиолдолд нээж цэвэрлэн чихнээс хийнэ. Энэ эмчилгээний дараа дахин буглаж сэдэрч болно.

– Marsupialization: олон дахин сэдэрдэг, буглааг шулж авах боломжгүй үед буглааг нээж, гадагш цорго үүсгэнэ. 85%-ийн үр дүнтэй. Буглаа жижиг үрэвсэл харьцангүй бага олон дахин сэдэрдэг үед бэлгийн бага уруулын дотор салстад зүслэг хийн буглааг уут гэрийн хамт шулж авна.

Урьдчилан сэргийлэлт:

  • Хувийн ариун цэвэр сахих
  • Тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах
  • Үтрээний үрэвслийг цаг алдалгүй төгс эмчлэх
  • Биеийн дархлаа сайжруулах