эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ

Умайн хүзүү, үтрээ, ГБЭ бактериологи шинжилгээ

Бактериологийн шинжилгээ гэж юу вэ  

Бактериологийн шинжилгээ гэдэг нь цус, шээс, арьсан дээрх яр, шарх ба түүнээс ялгарах шингэн ялгадас, хагалгааны шарх, гуурс, залгиурын арчдас ( хоолойн арчдас), нугасны ус гэх мэт биологийн шингэнд ямар эмгэг төрөгч ( өвчин үүсгэж байгаа нян) байна гэдгийг илрүүлэн түүнд тохирох антибиотикийг тодорхойлдог шинжилгээ юм.

Уг шинжилгээний хариуг үндэслэн, хэрэглэвэл зохих антибиотикийг сонгохын зэрэгцээ дараагийн шатны антибиотикийн сонголтыг хийх боломж олгодог эмчилгээний ач холбогдолтой байдаг. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гардаг тул шинжилгээг өгсний дараа өргөн хүрээний антибиотикийг хэрэглэж болно.

Шинжилгээг өгөх үед дараах нийтлэг зүйлийг анхаарах хэрэгтэй :

  • Шинжилгээ өгөхөөс өмнө ямар нэгэн антибиотик хэрэглээгүй байх хэрэгтэй. Учир нь антибиотикийн эхний тунг ууснаар тухайн эмгэг төрөгчийн өсөлтөд нөлөөлж эхэлдэг тул шинжилгээ хуурамч сөрөг гарах магадлалтай. Энэ нь тухайн эмгэг төрөгч биед байгаа хирнээ байхгүй мэт хариу гарна гэсэн үг. Хэрэв ийм хариу гарвал эмчилгээнд антибиотик авахгүй байх ба энэ нь өвчинг улам хүндрүүлэх талтай юм.
  • Шинжилгээг заавал эмнэлгийн нөхцөлд эмнэлгийн ажилтнаар авахуулах хэрэгтэй.
    Дээр дурдсанчлан олон төрлийн газраас сорьц авдаг тул тухайн шинжилгээг өгөхдөө ямар бэлтгэл хангасан байх ёстой талаар эмч болон лабораторийн ажилтнаас асуух
  • Шинжилгээг өглөө эрт өгдөг.