Бактериологийн шинжилгээ гэдэг нь цус, шээс, арьсан дээрх яр, шарх ба түүнээс ялгарах шингэн ялгадас, хагалгааны шарх, гуурс, залгиурын арчдас ( хоолойн арчдас), нугасны ус гэх мэт биологийн шингэнд ямар эмгэг төрөгч ( өвчин үүсгэж байгаа нян) байна гэдгийг илрүүлэн түүнд тохирох антибиотикийг тодорхойлдог шинжилгээ юм.

Уг шинжилгээний хариуг үндэслэн, хэрэглэвэл зохих антибиотикийг сонгохын зэрэгцээ дараагийн шатны антибиотикийн сонголтыг хийх боломж олгодог эмчилгээний ач холбогдолтой байдаг. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гардаг тул шинжилгээг өгсний дараа өргөн хүрээний антибиотикийг хэрэглэж болно.

Similar Posts