Мэс ажилбар
Умайн хүзүүний ургацаг авах
Умайн хүзүүний ургацаг авах: Умайн хүзүүний ургацаг (полип) гэдэг нь умайн хүзүүний болон умайн хүзүүний сувгийн хучуур эсээс гаралтай хоргүй үүсгэвэр юм. Өөрөөр хэлбэл умайн хүзүүний хучуур эсийн хэсэг газрын ургалт юм. Умайн хүзүүний эмгэгүүдийн 25%-ийг эзэлдэг.
Шалтгаан нь одоог хүртэл бүрэн судлагдаагүй. Бага насны охидоос цэвэршилтийг нас хүртэл бүх насны эмэгтэйчүүдэд тохиолддог.
Гэхдээ тохиолдлын ихэнх хувийг 40-45-аас дээш насны эмэгтэйчүүд эзэлдэг байна. Умайн хүзүүний ургацгийн 70% нь умайн хүзүүний бусад эмгэгтэй хавсарсан байдаг. Ховор тохиолдолд (1.5-2%) умайн хүзүүний хорт хавдарт шилждэг.